“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” бий болж улсын хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломж бүрдэн, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойших хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан зөрчил (“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын камер тоног төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчил) торгуулийн төлбөрийг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системээр тээврийн хэрэгслийн улсын дугаар, тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчийн регистрийн дугаараар хайх, төлбөр төлөх, Сангийн яамны https://tpay.gov.mn/ линкээр тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчийн регистрийн дугаар, нэхэмжлэхийн дугаараар төлбөр төлөх төлөх шинэ үйлчилгээг нэвтрүүллээ.
ЗХУТөвтэй танилцах аялал нь ЗХУТөвийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, байгууллагын дотоод орчинг өөрийн нүдээр харах боломжийг олгохоос гадна, хөдөлгөөний талаарх зөв мэдээллээр хангахад энэхүү үйл ажиллагааны гол зорилго оршино.
Тус хөтөлбөрийн хүрээнд жилд дунджаар 3600 гаруй иргэд ЗХУТөвөөр зочилж байна.
Танилцах аялал нь 40 минутын хугацаатайгаар дараах хөтөлбөрийн дагуу явагдана.
Олон нийттэй харилцах мэргэжилтэн хүлээн авч, зааварчилгаа өгнө.
ЗХУТөвийн байр луу нэвтэрнэ.
Бүх зочид аялалын дурсамж болон үлдэх бяцхан гарын бэлгийг гардан авч, хэзээ ч мартагдахааргүй дурсгалын зургаа авахуулна.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 5-аас дээш насны, 20-45 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олныг долоо хоног бүрийн пүрэв гарагийн 11:00 цаг болон 14:00 цагуудад хуваарийн дагуу байгууллагын үйл ажиллагаатай танилцах аялалд урьж байна.
Танилцах хөтөлбөрийн хуваарь 14 хоногийн өмнө идэвхжинэ.
Захиалга өгөхдөө мэдээллийг бүрэн, зөв бөглөнө үү. Бүртгэл баталгаажсан тохиолдолд танилцуулах хөтөлбөр хариуцсан ажилтан тантай холбогдох болно.
👤 Хариуцсан ажилтан: Олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг
📞 Утас: 70111642
АНХААРАХ ЗҮЙЛ
✅ Хөтөлбөрт хамрагдах хүний насны доод хязгаар 5+ байх.
✅ Хөтөлбөрт хамрагдах баг 20-45 хүний бүрэлдэхүүнтэй байх ба хэрэв 45 хүнээс дээш бүрэлдэхүүнтэй хамт олон байвал хуваагдан групп болж захиалгаа өгнө үү.
✅ Танилцах аялал товлосон цагтаа эхлэх ба хоцорсон тохиолдолд хөтөлбөрийн дундаас хамрагдах боломжгүй тул та дахин захиалга өгч хамрагдах боломжтой.
✅ Захиалга цуцлах болон зочдын тоо нэмэгдсэн (хасагдсан) гэх мэт өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын 2 хоногийн өмнө 70111642 утсаар холбогдон мэдэгдэх.
✅ ЗХУТөвд нэвтрэхийн тулд группын ахлагч иргэний үнэмлэхээ шалгуулан бүртгүүлэх тул бичиг баримттайгаа хүрэлцэн ирнэ үү. Хөтөлбөрийн үеэр хөтчийн зааварчилгааны дагуу танилцах аялалд хамрагдах.