УБ хотын авто зам ашигласны төлбөр төлөх

1

SMARTCAR.MN вэб сайтаар төлбөр төлөх заавар

1.Smartcar.mn вэб сувгаар нэвтрэх
2.Тээврийн хэрэгслийн улсын дугаараар хайх
3.Төлөх төлбөрөө сонгох
4.Төлбөрөө төлөх
5.Төлөлт амжилттай эсэхийг шалгах
2

HOTULA Аппликейшнаар төлбөр төлөх заавар

1.Hotula аппликейшнаар нэвтрэх
2.Бүх үйлчилгээ цэсрүү орох
3.Автомашин цэсрүү орох
4.Тээврийн хэрэгслийн улсын дугаараар хайх
5.Товчооны төлбөр цэсрүү орох
6.Төлөх төлбөрөө сонгох
7.Төлбөрөө төлөх
8.Төлөлт амжилттай эсэхийг шалгах

Сонордуулга

Дагаж мөрдөх журам, үнэ тариф

  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 24/29 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ"
  • Нийслэлийн засаг даргын 2018 оны А/1225 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан "Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс ногдуулах авах авто зам ашигласны төлбөр авах журам"

Төлбөрийн хөнгөлөлтийн нөхцөл

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн "Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/94 дүгээр захирамжийн дагуу дараах нөхцөлөөр төлбөрөөс хөнгөлөгдөнө.

  • Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, түүнийг нотолсон
  • Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй байрласан, түүнийг нотолсон
  • Хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан, түүнийг нотолсон
  • Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан, түүнийг нотолсон

Иргэн та цахим хүсэлтийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн ubtraffic.mn вэб сайтаар хандан гаргах боломжтой.