logo
Mission Vision

Алсын хараа

Хөдөлгөөнд оролцогсод аюулгүй, тав тухтай, богино хугацаанд зорчих замын хөдөлгөөн зохион байгуулалтыг бий болгохын төлөө. 

Mission Vision

Эрхэм зорилго

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулж, зорчигчдын цаг хэмнэх, осолгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлнэ. 

Үндсэн Үүрэг ба Зохион Байгуулалт

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот өдгөө 1 сая 700 мянга давсан хүнтэй болж дэлхийн саятан хотуудын эгнээнд зүй ёсоор орсон билээ. Энэ их хотын хүн амын өдөр тутмын зорчилт, ачаа тээврийн хөдөлгөөнийг үндсэндээ авто замаар, авто машинаар хэрэгжүүлдэг юм. Нийслэл хотын авто замаар зорчих тээврийн хэрэгслийн энэ их хөдөлгөөнийг зохион байгуулах үүргийг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв гүйцэтгэдэг юм. Тэд хөдөлгөөн зохицуулж байгаа гэрэл дохионуудаар дамжуулан хотын хөдөлгөөнийг оновчтой удирдан зохион байгуулах, замын хөдөлгөөн зохицуулж, хяналт тавьж байгаа сервер, программ хангамж, тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангадаг.

Технологи, Хамтын Ажиллагаа ба Иргэдийн Мэдээлэл

Улаанбаатар хотын гол гудамж замуудад суурилуулсан 52 ширхэг хөдөлгөөн мэдрэгчийг ашиглан тухайн авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд, нягтрал, түгжрэлийн тухай тоон мэдээллийг цуглуулан ашигладаг. Оргил ачааллын үед Тээврийн цагдаагийн албатай хамтран хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авч ажилладаг. Мөн хөдөлгөөний хяналтын камер, мэдрэгчийн өгөгдөл, нийтийн тээврийн хурдны мэдээллийг ашиглан телевиз, радио, интернетээр дамжуулан замын хөдөлгөөний бодит мэдээллийг иргэдэд шуурхай хүргэдэг. Замын хөдөлгөөнд соёлтой оролцох, дүрэм биелүүлэх талаар иргэдийг сургаж, зөрчил бүртгэж холбогдох хууль, хяналтын байгууллагад мэдээлэл өгдөг. Баяр ёслол, төрийн хамгаалалттай айлчлал зэрэгт хөдөлгөөнийг оновчтой зохицуулдаг.